Британи шинэ зэвсэг туршиж, ОХУ-д анхааруулга өглөө

Х.Батсайхан
1 цаг 26 минутын өмнө

Британи улс анх удаа жолоочгүй шумбах төхөөрөмжөөс торпедо пуужин харваж туршжээ. Энэхүү пуужин, алсын удирдлагатай шумбагч төхөөрөмж нь тэнгисийн цэргийн хүчнийх бөгөөд усан онгоц, шумбагч онгоцуудыг устгах зориулалттай аж.

Шинэ зэвсгийнхээ туршилтыг Британи улс АНУ-тай хамтран явуулсан байна.

iPaper-т бичсэнээр, шинэ зэвсэг нь далайн ёроолоор тавигдсан кабелийн сүлжээг хамгаалах зорилгоор хэрэгжиж буй өргөн хүрээтэй төслийн зөвхөн нэг нь бөгөөд ОХУ-д анхааруулга өгөх зорилготой гэж тодотгожээ.

Учир нь, Украинтай холбоотойгоор хоёр улсын харилцаа хүйтэрсний дараа дотоодын хэвлэлүүдэд нь Их Британийн Тэнгисийн цэрэг ОХУ-ын тэнгисийн цэрэгтэй дайтах боломжгүй гэсэн утгатай мэдээлэл гарах болсон юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна