ХОМ: ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн 2.2 тэрбумын орон сууц, 1.2 тэрбумын автомашинтай

С.Гандэлгэр
1 цаг 55 минутын өмнө

УИХ-ын чуулганаар танилцуулж, батламжилсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн боловсрол, ажилласан байдал болон хамгийн сүүлд буюу 2025 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

- Орон сууц, барилга байгууламж Нийт үнэлгээ: 2 тэрбум 218 сая төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууц

- Тээврийн хэрэгсэл Нийт үнэлгээ: 1 тэрбум 229 сая төгрөгийн үнэ бүхий Lexus LX 600 , Mercedes Benz, G 500 автомашин

- Мал, аж ахуй Нийт үнэлгээ: 523 сая /Адуу – 20, Хурдан удмын адуу – 52/

- Үнэт эдлэл: 15 сая

- Хадгаламж:  94.4 сая төгрөг

- Зээл: 303 сая төгрөгийн зээлтэй 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2003 онд

АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр

2005 онд

АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2006 онд - Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн

2007 онд - Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн

2008-2009 онд - Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга

2009-2014 онд - Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал

2013-2015 онд - “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

2014-2015 онд - Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд

2015 онд Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

2015 онд Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.176
    46 минутын өмнө

    чамд падгүй маанаг аа

    Хариулах