100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан гаднын хөрөнгө оруулагчдад 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгоно

Х.Батсайхан
1 цаг 8 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд урих, бодитойгоор дэмжих, гомдол санал үүсгэхгүй байх, эрх ашгийг нь хамгаалах, үр ашигтай ажиллах нөхцөл боломжоор хангах асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагууд үүрэг авч ажиллахаар болжээ.

Шадар сайд Т.Доржханд энэ талаар "Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан агентлаг хөрөнгө оруулагчдын асуудлыг шүүхийн шатанд очихоос нь өмнө шийдэх мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

Сэргээгдэх эрчим хүч, дата төв зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийсэн гаднын хөрөнгө оруулагч гаалийн татвараас чөлөөлөгдөнө. НӨАТ-ыг төсөл хэрэгжиж дууссаны дараа төлөх боломжтой. 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгоно" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна