Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Х.Есү
1 цаг 5 минутын өмнө

Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх, технологид суурилсан шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх зорилгоор Смарт Брокерс ХХК -той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд олон сувгаар хүргэх, цахим болон технологийн шийдлийг хөгжүүлэх, харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг бий болгох чиглэлээр хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны үр дүнд:

•         Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү өргөн хүрээнд хүргэх;

•         Хэрэглэгчдэд мэдээлэл авах, сонголт хийх, үйлчилгээ авах боломжийг хялбаршуулах;

•         Цахим болон технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх;

•         Даатгалын үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай байдлыг нэмэгдүүлэх;

•         Харилцагчийн хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Бидний хамтын ажиллагаа даатгалын салбарын дижитал шилжилтийг дэмжиж, хэрэглэгч төвтэй үйлчилгээг хөгжүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны гол зорилго юм. Талууд цаашид мэдлэг, туршлагаа хуваалцаж, даатгалын үйлчилгээг илүү ойлгомжтой, хялбар, хүртээмжтэй болгоход чиглэсэн олон талт ажлуудыг хэрэгжүүлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна