Ц.Сандаг-Очир: Эрх баригч нам дотроо асуудлаа шийдвэрлэхгүй бол улс орны ажил цалгардаж байна

Х.Есү
1 цаг 19 минутын өмнө

УИХ-ын гишүүд төсвийн тодотгол хэлэлцэх чуулгандаа суухгүй учраас чуулган хуралдаж чадахгүй гацсан байдалтай долоо хонолоо. Бид чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан БӨУАО-ны сайд Ц.Сандаг-Очироос тодрууллаа. 

Тэрбээр, "Эцсийн зорилго нь төрийн ажил нам доторх, намаас гаднах гацсан олон ажлыг гацааг яаж арилгах вэ гэдгийг л ярилцаж байна. Эрх баригч нам дотроо асуудлаа шийдвэрлэхгүй бол улс орны ажил цалгардаж байна. Төсвийн тодотгол хэлэлцэх, батлах хугацаа маань дуусах гэж байна. 11 дүгээр сарын 1-нээс цалин тэтгэврээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. 

Эхлээд эрх баригч нам доторх асуудлаа шийдэх ёстой. Дараа нь сөрөг хүчинтэйгээ ойлголцох ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна