Баавгайг барихад шаардлагатай тоног төхөөрөмжийн төсвийг улсын нөөцөөс гаргана

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 17 минутын өмнө

Сүүлийн үед цахим орчинд хүний суурьшлын бүсүүдэд баавгай орж ирж, айлын гэр сүйтгэж байгаа талаар иргэд мэдээлж буй. Өнгөрсөн даваа гарагт Улаанбаатар хот орчимд баавгай үзэгдэж иргэдийг оройн цагаар модтой ойр явахгүй байхыг сэрэмжлүүлээд байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир баавгайтай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулжээ. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар баавгайтай холбоотой асуудлыг танилцуулж нийтдээ 1 тэрбум 88 сая төгрөгийг улсын нөөцөөс гаргахаар санхүүжилтыг шийдвэрлэлээ. Ингэснээр бид бүхэн ойрын үед шаардлагатай багаж, техник тоног төхөөрөмжийг орон нутаг, аймгуудын байгаль орчны газруудад худалдан авч, асуудал гарсан тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадахаар болно. 

Нөгөө талаар тусгай хамгаалалттай газар нутгуудад баавгайг амьдаар нь баригч торыг хийлгэх асуудлаар чиглэл өгч ажиллаж байна. Хүрэн баавгайн унтуулгын буу, эм урвалж бодис, багаж хэрэгслийг хил гаалиар импортоор оруулж ирэх асуудлыг шуурхайлна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна