"Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарын хилийн хоригийг цуцлах эсэх гомдлыг маргааш хэлэлцэнэ

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

"Хэро интертайнмент"-ийн найруулагч Б.Баатарыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаар болсон.

Улмаар түүнийг хилийн хориг тогтоож, мөрдөн шалгахаар болсон. 

Тодруулбал, шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Баатарт энэ сарын 25-наас эхлэн хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Тэгвэл Б.Баатарын өмгөөлөгчид түүний хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Түүний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг аравдугаар сарын 1-ний пүрэв гарагт буюу маргааш хэлэлцэхээр товлосон байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна