Канадад салан тусгаарлах үзэлтнүүд "хаданд гарч", нэгдмэл байдал нь ганхах уу

Х.Батсайхан
1 цаг 50 минутын өмнө

Канадын Квебек мужийн сонгуульд салан тусгаарлах үзэлтэй Квебекийн нам ("Parti Québécois" PQ) нам ялах төлөвтэй болсон нь олон улсын анхаарлыг татаад байна.

Тус нам ялалт байгуулснаар дарга Пол Сент-Пьер Пламондон /зураг/ нь  мужийн захирагч болж, улмаар Ерөнхий сайд Марк Карнитай зөрчилдөн Канадын нэгдмэл байдалд сорилт учруулах вий гэсэн болгоомжлол байна.

Учир нь, Квебекийн нам ("Parti Québécois" PQ) нь мужийн тусгаар тогтнолыг дэмждэг бөгөөд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Канадаас тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулна гэж амлан, улмаар иргэд дэмжиж, сонгуульд ялах нөхцөл бүрдүүлж байгаа нь болгоомжлох гол үндэслэл болж байгаа юм.

Пол Сент-Пьер Пламондон бүх нийтийн санал асуулгаа Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа явуулна гэж амалсан бөгөөд Альберта мужид мөн Квебектэй төстэй нөхцөл байдал үүсэж магадгүй байгаа нь асуудлыг улам анхаарал татам болгож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна