Х.Нямбаатар: Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд удирдлагыг 10 жил барьж байна

Zuv.mn
3 цаг 38 минутын өмнө

"Херо энтертайнмент"-ийн Ерөнхий найруулагч Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гарсан. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Шагнал, шорон хоёроор Монгол Улсын дээд (supreme leader) удирдлагыг 10 жил барьж байна даа. Б.Баатарыг ЭХТА-ийн 19.9 зүйлээр яллагдагчаар татан хорьжээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний эв нэгдлийг бусниулсан болжээ.

Б.Баатарын багт ажилладаг залуучууд Бага тэнгэрт баригдсан ерөнхийлөгчийн тансаг шилтгээний зураг, Тэрэлжид байрлалтай тансаг амралтын газруудын зургийг авсан гэмт хэрэг өдүүлсэн гэнэ. Ийнхүү улс төрийн хэрэгтэн болсон болтой.

Уг нь ЭХТА-ийн 19.9 зүйлд Үндэсний эв нэгдлийг бусниулах гэдгийг дараах байдлаар тусгажээ. Уншаад бодно биздээ.

19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна