Бодь Даатгал ХК нь Лондон хотод төвтэй тэргүүлэгч давхар даатгалын үйлчилгээ үзүүлэгч C&C Re компанитай баталгааны даатгалын шинэ давхар даатгалын гэрээ байгуулж, A- зэрэглэлтэй давхар даатгалын хамгаалалтын боломж бүрдүүллээ.
Гэрээний хүрээнд холбогдох нөхцөл, шаардлагад нийцсэн Тендерийн баталгаа, Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгаа, Чанарын баталгаа болон бусад баталгааны даатгалын эрсдэлүүд хамрагдана.
Энэхүү хамтын ажиллагаа нь Бодь Даатгал ХК-ийн эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ харилцагчдад найдвартай давхар даатгалын хамгаалалт үзүүлэх боломжийг бүрдүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна