Ардчилсан намын бүлэг өнөөдөр бүлгийн даргаа сонгоно. Өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурал тарах үед УИХ-ын гишүүн Ц.Баатархүү бүлгийнхээ тамгыг авч зугтсан гэх мэдээллийг эх сурвалж өгөөд буй.
Бид уг асуудалтай холбогдуулан Ц.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр, "АН-ын бүлэг их эв нэгдэлтэй байгаа. АН-ын бүлгийг хагалах буруу мэдээлэл тарааж, дотроо албан тушаалын хэрүүлтэй байгаа гэх мэдээллийг МАН гүтгэлэг тарааж байна. МАН-ын зовлон бол төрийн зовлон болсон. Төрийн зовлон нь түмний зовлон боллоо шүү дээ. 30/38-аараа хуваагдаад жинхэнэ албан тушаалын төлөө хэрэлдэж байна.
АН-ын бүлэг эв нэгдэлтэй байгаагаа өнөөдөр харуулна. Бүлгийн тамга байгаа газраа л байгаа. АН хуваагдсан, албан тушаалын төлөө явж байна гэж муухай харагдуулах зорилго эрх баригчдад байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна