Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо

Х.Есү
1 цаг 24 минутын өмнө

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хаалтын ханшаар оны эхнээс 23 хувиар өсч, 17.08 их наяд төгрөгт хүрсэнээр түүхэн дээд амжилт тогтоолоо.

Зах зээлийн үнэлгээний өсөлтөд "Хаан банк" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 3.87 их наяд төгрөг, "Тавантолгой" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 3.14 их наяд төгрөгт хүрсэн нь гол нөлөө үзүүлсэн бөгөөд эдгээр үзүүлэлт нь нийт үнэлгээний 41 орчим хувийг бүрдүүлж байна.

                                                      МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна