Ч.Ундрам: Ногдол ашгийг иргэдэд тараавал хэрэглээндээ зарцуулаад дуусах учраас ирээдүйгээ бодож том төслүүдээ санхүүжүүлэх нь зөв

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

Манай улс ирэх онд Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар яриа хэлэлцээ хийсэн. Энэ мөнгөний хоёр их наядаар төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэхээр ирэх оны төсөвт тусгаад байна. Мөн Засгийн газраас “Оюу толгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах нээлттэй санал асуулга эхлүүлж буй. Ногдол ашгийг хэрхэн зарцуулбал үр өгөөжтэй талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа. Тэрбээр

“Оюутолгой төслөөс орж ирж байгаа өгөөжийг нэн яаралтай шийдэх эрчим хүчний болон бусад төслүүдэд хөрөнгө оруулаад явах нь зөв. Бид дансандаа мөнгө хадгалаад тог цахилгаан нь тасраад байвал хэцүү шүү дээ. Эрчим хүчний хангамжийг сайжруулж байж Монгол Улсад хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжрах юм. Улаанбаатар шинэ хотхон, үйлдвэр баръя, гэр хорооллыг дахин төлөвлөхөд эрчим хүч хэрэгтэй. Ингэж байж эдийн засаг тэлнэ, дагаад өгөөжүүд ч бий болно. Орон нутагт сайн хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиуд зайлшгүй шаардлагатай. Үүнд зарцуулах нь зөв. Иргэдэд тараах популист шийдвэр биш эх орноо боддог урт хугацааны шийдэл байх хэрэгтэй” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна