Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Эрх бүхий байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, үүссэн эргэлзээтэй асуудлууд дээр үнэнийг нь олж тогтоон цэг тавих, хариуцлага тооцох асуудлыг шаардаж ажиллана. Хууль бус хөрөнгийг хураах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Бид Үндсэн хуулийн зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хэрэв хэн нэгнийг ямар нэг байдлаар хуулийн хүрээнээс давуулж үндэслэлгүйгээр шалгасан асуудал дээр Хууль зүйн яам өөрийнхөө харьяа бүхий байгууллагуудад хяналт шалгалтын хүрээнд шалгаж хариуцлага тооцно.
Дархан цаазат газартай холбоотой асуудлаар би Хил хамгаалах газраас тодорхой мэдээллүүдийг авсан. Эрх зүйн орчны хүрээнд хил хамгаалах тухай хуулиараа Хил хамгаалахын ерөнхий газраас ямар нэг үйлдвэрлэлийн зориултаар, бүс нутагт нэвтрэх шаардлагын хүрээнд төв газраасаа зөвшөөрөл авдаг.
Ахуйн зориулалтаар гэдэг юм уу, аялан зорчиж байгаа, боомтоор дамжиж нэвтэрч байгаа тохиолдолд заставаас зөвшөөрөл авна. Сая гарсан түймэртэй холбоотой асуудлаар шалгалтын ажиллагаа явуулж байна. Түймэрт гэм буруутай этгээдийг тогтоогоод хор хохирлыг бүрэн нөхөн төлүүлнэ. Мөн хариуцлага алдсан этгээдэд хариуцлага тооцно. Энэ бүхнийг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ.
Боомтын захиргааны алба хаагчид, "Мобиком" корпорацийн ажилтнуудад хариуцлага тооцуулан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна. Хоёр өдрийн нэвтрэх зөвшөөрөл өгсөн байсан. Тэд гарч явахдаа гал алдсан юм билээ. Хор хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй байна. Энэ долоо хоногтоо хэмжээ нь эцэслэгдээд ирсэн байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна