Сэтгүүлч Т.Шинэбаяр хорих 461 дүгээр ангид хуурай өлсгөлөн зарласан талаар түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "2026 оны аравдугаар сарын 13-нд сэтгүүлч Т.Шинэбаяртай очиж уулзсан. Сэтгүүлчийг аравдугаар сарын 09-нд хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Түүнийг нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Т.Шинэбаярын биеийн байдал тогтворгүй байна. Аравдугаар сарын 12-ны өглөөнөөс эхлэн хуурай өлсгөлөн зарласан. Намайг очиж уулзахад даралт нь унасан, нойр булчирхай, уушиг үрэвсэлтэй, халуурсан нөхцөл байдалтай байсан.
75 настай ээжтэйгээ амьдардаг. Гэрт нь нэгжлэг хийхэд ээжийнх нь даралт ихэсч сэтгэд санаа тавгүйтсэн нөхцөл байдалтай байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна