ИРГЭН: Өнөөдөр иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа ч улсад цахилгаан станц, сургууль, үйлдвэр илүү хэрэгтэй байна

Zuv.mn
2 цаг 9 минутын өмнө

Манай улс ирэх онд Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар яриа хэлэлцээ хийсэн. Энэ мөнгөний хоёр их наядаар төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэхээр ирэх оны төсөвт тусгаад байна. Мөн Засгийн газраас “Оюу толгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах нээлттэй санал асуулга эхлүүлж буй. Ногдол ашгийг хэрхэн зарцуулбал үр өгөөжтэй талаар иргэдээс тодрууллаа. 

Иргэн А "Оюутолгойн ногдол ашгийн санал асуулга эхэлсэн байна. Би саналаа өгчихлөө.

Ер нь яагаад заавал нэгийг нь сонгох ёстой юм бэ. Иргэдэд өнөөдөр мөнгө хэрэгтэй. Монгол Улсад цахилгаан станц, сургууль, үйлдвэр ч хэрэгтэй.

Миний хувьд иргэддээ ногдол ашгаас нь хүртээж, үлдсэн хөрөнгийг үр ашигтай хөгжлийн төслүүдэд зарцуулахыг дэмжиж байна.

Гол нь мөнгө хаашаа орж, ямар үр дүн гарсныг ил тод тайлагнах хэрэгтэй. Тийм учраас би ийм байр сууринаас саналаа өгсөн" гэв.

ИРГЭН Б "Оюутолгойн ногдол ашиг иргэдийн хуримтлалын дансанд хуваарилагдсан өнөө маргаашдаа зарцуулж болохгүйгээс хойш улсад тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй. Тэр мөнгөн чинь хувийн дансанд орохгүй баялгийн сандаа хуримтлагдана гэж ойлгосон. Тэгэхээр өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас болж олон зүйлийг алдаж байгаа. Мөн боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцүүддээ хөрөнгө оруулах нь зөв гэж бодож байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна