Ц.Даваасүрэн: Бэлэн мөнгө тараадаг байдлыг болих хэрэгтэй

Х.Есү
2 цаг 0 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаарх нээлттэй санал асуулга өчигдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 14-нд эхэлсэн. Уг асуудалтай холбогдуулан зарим УИХ-ын гишүүд өөр өөр байр сууриудыг илэрхийлсээр байна. Бид УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр, "Эхлээд ногдол ашиг авна гэдгээ бүрэн баталгаажуулах хэрэгтэй. Дараа нь яаж ашиглах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Нэг хэсэг нь ард түмэндээ тараая гэж байна. Нөгөө хэсэг нь бүтээн байгуулалт хийе гэж байна. Би шал өөр байр суурьтай байгаа. 

Биднийг, Монголчуудыг шулаад байгаа өдөрт 15 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа тэр мөнгийг нь төлье гэсэн бодолтой байна. Тэгвэл бидэнд ирэх мөнгө их болно. Бэлэн мөнгө тараадаг байдлыг болих хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна