Ч.Лодойсамбуу: Сэтгүүлчид ажлаа хийгээд бизнесийн зарчмаар явж байгаа гэдгийг ойлгох ёстой

Х.Есү
2 цаг 6 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр, "Сэтгүүлчдийг баян тарган, цатгалан гэж хэлж байгаад эмзэглэх шаардлага ерөөсөө байхгүй. Яагаад хүмүүс ийм бодолтой болчив гэдэгт анхаарлаа хандуулаад, яаж тэр хүмүүст зөв ойлголтыг өгөх вэ, нөгөө талд тийм ойлголт төрүүлсэн шударга бус үйлдлийг яаж алга болгох вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Монголчууд нийтээрээ бизнес хийгээд мөнгө олоод баян цатгалан элбэг амьдрахыг үздэггүй шүү дээ. Үүнийг өөрчлөх ёстой. Энэ дүгнэлт олон нийтийн дунд яагаад үүссэн бэ гэдгийг тодорхойлох ёстой. Сэтгүүлчид ажлаа хийгээд бизнесийн зарчмаар явж байгаа гэдгийг ойлгох ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна