А.Вучичийн “Ерөнхийлөгчийн сэнтийгээс Ерөнхий сайдын суудал руу шилжин засаглах” санаархал бүтэлгүйтлээ

Х.Батсайхан
1 цаг 21 минутын өмнө

Өчигдөр болсон Сербийн парламентын сонгуульд эрх баригч Сербийн пхрогрессив нам ялагдал хүлээлээ. Намын лидер, Ерөнхийлөгч асан А.Вучич сонгуулийн үр дүн гарахаас өмнө ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.

“Бидэнд сонгуулийн үр дүн хараахан ирээгүй байна. Гэсэн ч бид ялагдсан нь тодорхой байна. Оюутны жагсаалт ялсан, тэд 135-140 суудал авах байх. Манайх харин 105 оичм суудал авах болов уу” гэж тэрбээр хэлжээ.

Сонгуулийн ирц 64,9% хувь байсан нь Сербийн хувьд 1992 оноос хойш байгаагүй өндөр үзүүлэлт аж.

“Оюутны жагсаалт” нь 2026 оны есдүгээр сарын 9-нд буюу Ерөнхийлөгч А.Вучич Парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргасан өдөр байгуулагдсан бөгөөд 2024 оны сонгуулийн үеэр болсон хүчирхийлэл, авлигын эсрэг жагсаал зэрэг нийгмийг хамарсан үйл явдал эсэргүүцлийн үр дүнд бий болж зохион байгуулалтад орсон хөдөлгөөнүүдийн нэгдэл юм.

А.Вучичийн хувьд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа нэр дэвших боломжгүй тул Парламентаа тарааж, өөрөө мөн Ерөнхийлөгчийн суудлаасаа огцрон, намаа ээлжит бус сонгуульд удирдаж орсон. Хэрвээ нам нь ялсан бол тэрбээр 2024 оноос хойш улс оронд үүсээд буй хямралт нөхцөл байдалд иргэдээрээ эерэг дүн тавиулсан гэдэг үнэлгээг авч, улмаар Ерөнхий сайд болон эрх мэдлээ сунгах боломжтой болох байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна