ТОДРУУЛГА: LX600 маркийн машины жолооч харвасны улмаас осол гаргасан байж болзошгүй

Х.Есү
Өчигдөр 09 цаг 20 минут

Өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр нисдэг машин орчимд LX600 маркийн машин хашлага мөргөж осолдсон хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар машины жолооч ухаан алдсаны улмаас осол гарсан байж болзошгүй юм. 

Бид ослын талаар Тээврийн цагдаагаас тодруулахад, "2026 оны аравдугаар сарын 26-нд 11:00 цаг орчимд Чингэлтэй дүүргийн 5-р хороонд "автомашин хашлага мөргөсөн" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Цагдаа нарыг очиход LX600 маркийн машины жолооч ухаангүй байсан ба эмнэлгийн байгууллага авч явсан. Эмнэлгийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр жолооч харвасан байж болзошгүй гэдэг мэдээллийг өгсөн" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна