Ерөнхийлөгчиийн Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийг ХБНГУ, Финлянд, Беларусь улсад албан ёсны айллал хийж байх үед өмнө нь төрийн өндөр хариуцдлагатай албан тушаал хашиж байсан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч рүү удаа дараа гүтгэлэг, ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, төрдөө итгэх итгэл, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл гэж та бүхэн ойлгож болно. Эдгээр асуудлуудад би баримт бүхий няцаалтыг өгөхийг хичээе.
Ерөнхийлөгчийг нисдэг тэрэгтэй гэсэн. ИНЕГ-аас авсан лавалагаагаар бол 20 гаруй нисдэг тэрэг Монгол Улсад байна. Үүний 18- нь хувь иргэдэд байдаг юм байна.
Төрд тэгвэл ямар нисдэг тэрэг байдаг вэ. ЗХЖШ-д нисдэг тэрэг байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шаардлагатай үед 303 дугаар ангид байдаг энэ нисдэг тэрэг Ерөнхийлөгчид үйлчилдэг. Тэгэхээр энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Австралид хувийн хаустай гэж мөн мэдээлсэн. Энэ мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Австрали дахь хаус гэнэ ээ” гэсэн зураг нийтлэгдсэн. Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл. Ерөнхийлөгч Австрали улс руу зорчоогүй 12 жил болж байна.
“Андууд” тауэр. Та бүхэн зураг бичлэг дээрээс харсан байх, Х.Нямбаатар ч яриандаа дурдсан. Энэ барилгыг судалж үзэхэд Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа оффисын зориулалттай барилга байна. Энэ өмчийн эзэн хэн бэ гэж судалж үзэхэд Нийслэл өөрөө байна.
НЗДарга байсан хүн Нийслэлийн өмчөө мэдэхгүй байна гэдэг худлаа. СБД-ийн ЗДТГ-тай концессын гэрээгээр барьж байгаа барилга юм билээ. Барьж байгаа компани нь “Асар өргөө” гэж компани байна. Энэ компани мэдээж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй. Энэ компанийн эзэн нь хэн байна вэ гээд нэр усыг нь харвал Лхамсүрэнгийн Зоригт, Лхамсүрэнгийн Ганзориг гэж ах дүүс байна. Нээлттэй мэдээлэл учраас ил хэллээ. Энэ компани өмнө нь Ардчилсан намаас НИТХ-д сонгогдож байсан Лхамсүрэнгийн Наранбаатар гэдэг хүний өмчлөлд байсан юм билээ. Барилгын өмчлөл нь бол Нийслэл дээр байна. Ингэхээр энэ мэдээлэл худал болох нь нотлогдож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Гачууртад олон тооны хаустай гэж бас мэдээлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч аялал жуулчлаллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн 58 хувийг эзэмшдэг. 10 жил ХОМ-тээ мэдүүлж ирсэн компани. 10 гэр, 10 дүнзэн байшинтай. Энд тийм олон хаус байна уу /Зураг харуулав/. Гачууртад биш, тэрэлжид байдаг.
Хууль зүйн сайд байсан хүн баримттай ярих хэрэгтэй.
Бага тэнгэрийн аманд 30-40 сая ам.долларын үнэтэй хаус хороололтой гэсэн. Энэ бол 140 тэрбум төгрөгтэй дүйцэх мөнгө. Ийм их мөнгөөр хэчнээн байшин барьж болох вэ.
Явуулаад байгаа зураг дээрх хаусны өмчлөлийг нь судалж үзэхэд “Грийн ресурс” ХХК, иргэн Г.С, С.Б нарын өмч байна. Мөнгөн дүнгээр нь бодвол 30-40 хаус байх ёстой биз дээ. Эндээс үүдээд Бага тэнгэрт ер нь хэчнээн амины орон сууц байдаг юм бэ гэдгийг судалж үзлээ. 164 амины орон сууц байна. 280 орчим нийтийн орон сууц байна. Нийт 440 амины болон нийтийн орон сууц байна.
Би өмнө нь та бүхэнд нэг баримт харуулж байсан. Ерөнхийлөгч өөрийн хөрөнгөөрөө амины орон сууц худалдаж авсан тохиолдол байгаа. Нууж хаах зүйл огт байхгүй. Баримт нь энэ байна. 2022 онд, 2025 онд шилжүүлж байсан.
2022 онд жишээ нь 360,000 ам.доллар шилжүүлж байсан. 2025 онд 200 сая төгрөг амины орон сууц захиалахдаа шилжүүлж байсан байна. Энэ нь ХОМ дээр маш тодорхой байгаа. Байршлыг нь та бүхэнд өмнө хэлснийхээ нэгэн адил дахиад хэлье, Бага тэнгэр орчимд байршилтай.
Ерөнхийлөгчийн ХОМ нээлттэй байгаа, та бүхэн харж болно. 2020 онд 1.7 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол 2025 онд 561 сая төгрөг болсон. 1.2 тэрбум төгрөгөөр буурсан нь дээрх шилжүүлгүүдийн мөнгөн дүнтэй тохирч байгаа.
Тэгэхээр, тэр олон арван харш хорооллууд хаана байна аа.
“United mall” хувийн их дэлгүүртэй гэж бас гүтгэсэн. Энэ дэлгүүр нь Хан-Уул дүүрэгт байдаг юм байна лээ. Эзэмшигч нь Баатар овогтой Даваадорж, гүйцэтгэх захирал нь Сосорбурамын Ганболд. Энэ нээлттэй мэдээлэл.
Ерөнхийлөгчийг гүтгэсэн нь тогтоогдон БНХАУ руу зугтан гарсан Г.Золзаяа Х.Нямбаатарын захиалгаар үйлдсэнээ хүлээж, уучлалт гуйсан захидал ирүүлсэн гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.89
Хүрэлсүхэд ЗГ ордны ард газар өгсөн гээд Мие Энхболд орилоод байгаа. Газрын наймаанд оролцсон бол шалгах л ёстой.
Хариулах202.9.46.238
Мафи МАН -ын энэ хоёр ховдог, сувдаг ХОН ХЭРЭЭ нэг нэгнийхээ харыг, бузрыг гайхаад гайхаад барахгүй л дээ
Хариулах