Найз залуугаа оймсоор нь шинжээрэй

2017/01/13
Цоорхой оймс

Оймс нь цоорчихсон байна уу? Түүнд эмэгтэй хүний халамж үнэхээр дутагджээ. Тэгвэл чи түүнд  дэмжлэг үзүүлэн, ганц хоёр оймсыг нь нөхөж, хоол бэлдэж, гэрийг нь цэвэрлээд өгөх юм уу? Эмэгтэйчүүдэд хаягдсан эр хүн чиний зүгээс тавьсан анхаарал халамжинд баярлаж, чамайг тэнгэр  тултал өргөмжлөх ч юм билүү хэн мэдэхэв.

Индүүдсэн оймс

Тиймээ,  хааяа тийм тохиолдол гардаг юм шүү. Ялангуяа, залуу чинь ээжтэйгээ амьдардаг, харин ээж нь гэртээ байдаг бол шүү дээ. Түүний ээж нь кино үзэх зуураа хүүгийнхээ оймсыг нь индүүдэж,  ажил руу нь байн байн  залгаж, оройн цагаар хаана байгааг нь  тогтмол лавладаг. Тэгэхээр индүүдсэн оймстой залуу бол нэг бол “ээжийн хүү”, аль эсвэл хэтэрхий нямбай хүн байж болно. Хэт нямбай хүнийг  ширээн  дээрх бяцхан хог хүртэл “тэсэртэл” уурлуулдаг юм шүү.

Хээ хуартай оймс

Түүний оймс нь тод өнгийн дугуй, дөрвөлжин, ромбо хээтэй байна уу? Ийм оймсыг “хөгжилтэй”  ч гэж нэрлэж болох юм.  Тэгвэл ийм оймсны эзэн нь хувь хүний хувьд маш сонирхолтой, эрээ цээргүй, маш яриасаг нэгэн гэдгийг мэдэж аваарай.  Тэр ямар ч бүсгүйтэй, ойр хавийн хөршүүдтэй, ээжийнхээ найзуудтай  хэл амаа ололцож чадна. Сургуулийн багш нар нь бүгд түүнд талтай байдаг байсан. Хамт ажилладаг бүсгүйчүүд түүнтэй хамт байхаар хайлаад урсах нь холгүй байдаг.  Тэр бүгдийг хөгжөөж, баясгаж явах дуртай нэгэн. Ийм хүнтэй харьцахад  амар боловч, түүний хувьд цорын ганц, давтагдашгүй бүсгүй нь байна гэдэг бол үнэхээр хэцүү. Түүний яриасаг зан, зугаа цэнгэл, нийллэг, уулзалтууд  үргэлж чиний өрсөлдөгч байх болно.

Оймсоо зангидаад тавьчихсан байна уу?

Тэгвэл залуу чинь нууцлаг, хүнд итгэдэггүй зантай хүн юм байна. Гэхдээ түүний давуу тал нь эхэлсэн зүйлээ үргэлж гүйцээдэг, үр дүнгээ бататгадаг.  Тэр юм хаях, өөрийнхөө цаг хугацааг дэмий үрэх дургүй. Өрөөсөн оймсоо хайж,  цаг алдаж байснаас хоёуланг нь хамтад нь зангидах нь  хамаагүй дээр байгаа биз дээ?

Спорт оймс

Хэрвээ тэр спорт оймс өмсдөг бол өөрийн эрүүл мэнд болон спортод цаг их зарцуулдаг байх нь.  Тэр сайхан биетэй,  цэгцтэй,  дасгал сургуулиа таслахгүй байхыг хичээдэг.  Магадгүй, залуу чинь өөрийнхөө биеийн хөгжилд анхаарал их тавьдаг учраас бэлгийн ажилд хүртэл чамд давтагдашгүй таашаал өгөх ч юм билүү?

Тас хар

Залуу чинь уламжлалт үзэлтэй нэгэн байх нь ээ. Түүний оймс хэр их элэгдсэнийг ажиглаарай. Маш их элэгдсэн бол тааралдсан оймсоо шууд өмсчихсөн бололтой юм. Харин шинэ бол өөрийн имиждээ анхаарал их тавьдаг хүн юм байна. Оймсны өнгө нь ботинкны өнгөтэй адилхан байх учиртай. Энэ дүрмийг эр хүн бүр заавал мэдэх ёстой. Хэрвээ чиний залуу цагаан ботинк дээр хар оймс өмссөн бол  үнэхээр залхуу, юм угаах дургүй, тэгэхээр оймсоо тэр бүр сольдоггүй ч байх магадлалтай юм байна.

Амьтантай оймс.

Янз бүрийн нохой, баавгай, өвлийн өвгөнтэй оймс өмсдөг эрчүүд ховор ч гэсэн тохиолддог л юм. Ийм оймсыг ээж нар нь эсвэл (гэрлэж байсан бол) хуучин эхнэрүүд нь цагаан сарын хямдралын үеэр  боодлоор нь шууд авчихсан байдаг юм.  Ийм оймсны чанар гэж авах юмгүй боловч өвөрмөц зурагтай. Хэрвээ ийм оймс  өмссөн эр хүнтэй учирсан бол түүнийг хүүхэд наснаасаа гараагүй гэж битгий бодоорой. Магадгүй, тэр ээжийн хүү бөгөөд өөрийнхөө гадаад төрхөндөө анхаарал тавьдаггүй байж болох шүү дээ.

Оймсоо өрөөгөөр нэг тараадаг

Оймсоо хаа хамаагүй газраа хаячихдаг эр хүн бол хэт задгай амьдралтай бөгөөд тийм ч нямбай биш.  Хувцаслалтандаа төдийлөн  анхаарал тавьдаггүй. Ийм хүнийг цэгцтэй байлгана гэдэг хэцүү. Хамгийн гол нь тараачихсан оймсоо андуураад өөр өөр оймс өмсөхвий. Хэрвээ нэг өдөр чамайг өөр хүний нэрээр дуудвал чи бүү гайхаарай. Тэр зүгээр л эмх цэгцгүй, анхааралгүй хүн юм шүү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна