Нэг настай охиныхоо амийг хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа ээжийг эрэн сурвалжилж байна

18 цаг 15 минутын өмнө

Ой гарантай охиноо хөнөөсөн байж болзошгүй нэгэн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.

Тодруулбал, Болормаа овогтой Лхагвацэрэн нь өөрийн нэг ой 20 хоногтой охиноо хөнөөсөн гэх хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Лхагвацэрэнг охиноосоо гадна өөр нэгэн хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж "2015.07.21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр байрны гаднаас нэр хаяг тодорхойгүй 50-55 насны зүүн нүд хөхөрсөн эрэгтэй хүн ГССҮТ-д хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Тэр хэрэгт Б.Лхагвацэрэнг сэжиглэж байгаа" мэдээлсэн юм. Учир битүүлгээр амиа алдсан эрэгтэйн болон төрсөн охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа энэ эмэгтэйн талаар 70120132 гэсэн утсаар мэдээлэл өгч болох юм байна. Мэдээллийг чандлан нууцлана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна