2017 оны "Оскар"- ын наадмаас өмнө таны заавал үзэх ёстой 17 кино

2017/01/25
2017 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2-р сарын 26-нд болох юм. Энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслолд La La Land кино 14 номинацид нэр дэвшсэнээр Титаник тэргүүтэй All about eve кинонуудын түүхэн амжилтыг даваад байгаа юм.  89 дэх удаагийн “Оскар”-ын наадмын нэр дэвшигчдийг албан ёсоор зарласан. Тиймээс ч удахгүй болох алдарт “Оскар”-ын наадам болохоос өмнө таны заавал үзэх хэрэгтэй 17 кинонуудыг хүргэж байна. Уг кинонууд “Оскар”-ын наадмын төрлүүдэд нэр дэвшсэн кинонууд юм. 

1.    20th Century Women 
Найруулагч: Mike Mills 
1970-аад оны үед Өмнөд Калифорни мужид амьдарч буй гурван эмэгтэйн хайрын төлөөх тэмцэл, эрх чөлөөний талаарх түүхийг өгүүлнэ. 



2.    Arrival
Найруулагч: Denis Villeneuve
Дэлхий дээр 12 үл мэдэгдэх сансрын хөлөг гарч ирэх үед хэл шинжлэлийн профессор Луиза Банкс хар гаргийн зочидтой хэрхэн ойлголцох аргыг хайна. 



3.    Captain Fantastic
Найруулагч: Матт Росс
Номхон далайн баруун хойд хэсгийн ой модон дунд зургаан хүүхэдтэй эцэг хүүхдүүддээ боловсрол олгохыг хичээнэ. Байгалтайгаа хэрхэн харьцах болон хэрхэн сайн эцэг эх байх тухай өгүүлдэг. 



4.    Elle
Найруулагч: Paul Verhoeven
Амжиллтай яваа бизнэс эмэгтэйг үл таних нэгэн эр хүчирхийлснээр муур хулгана мэт тайлагдашгүй, үл зогсох тоглоомыг эхлүүлнэ. 



5.    Fences
Найруулагч: Denzel Washington
1950-аад оны үед амьдарч буй Африк гаралтай ажилчин Америк эрийн гэр бүлийн талаар үзүүлнэ. Тэдний амьдралд гэнэтийн үйл явдал болсноор байдал орвонгоороо эргэнэ. 



6.    Florence Foster Jenkins
Найруулагч: Stephen Frears 
Аймшигтай муухай хоолойтой ч Нью Йоркийн дуурийн дуучин болж чадсан Florence Foster Jenkins гэх хүний бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ.



7.    Hacksaw Ridge
Найруулагч: Mel Gibson
Дэлхийн II дайны үеийн АНУ-ын армийн цэргийн эмч Desmond T. DOSS Окинава тулалдааны үед буудуулсан хүмүүст тусламж үзүүлэхдээ хүн алахаас татгалаж байсан нь Америкийн хүндэт шагналыг авчээ. 



8.    Hell or High Water
Найруулагч: David Mackenzie
Баруун Техасын хөрөнгөлөг ганц бие эцгийн тухай өгүүлнэ. 



9.    Hidden Figures
Найруулагч: Theodore Melfi
Насагийн чухал математикийн даалгаврыг амжилттай биелүүлсэн Африк гаралтай Америк эмэгтэйчүүдийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн. 



10.    Jackie
Найруулагч: Pablo Larrain
АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн эхнэр Жаклин Кеннедигийн бодит амьдралаас сэдэвлэсэн кино. 



11.    La La Land
Найруулагч: Damien Chazelle
Лос Анжелос хотод болох Жазз хөгжимчин болон бүжигчний нандин харилцааг өгүүлнэ. 



12.    The Lobster
Найруулагч: Yorgos lanthimos 
Хотын хуулийн дагуу ганц бие эр нэгэн буудалд 45 хоногийн романтик өдрүүдийг өнгөрүүлэхээр болно. 



13.    Lion
Найруулагч: Garth Davis
Таван настай Энэтхэг хүү нэгэн өдөр гэрээсээ 1000 км-ийн зайтай Калкултын гудамжинд алга болно. Тэрээр Австралид олон нээлт туршилт, хайгуул хийсний эцэст 25 жилийн дараа гэр бүлээ олж уулзана. 



14.    Loving
Найруулагч: Jeff Nichols
Ричард болон Милдрэд нарын хайрын талаар өгүүлнэ. Тэд гэрлэлтээ албан ёсоор батлуулахын тулд олон эрсдэлтэй зүйлийг хийнэ. 



15.    Manchester by the Sea
Найруулагч: Kenneth Lonergan
Эцэг эхээ алдсан өсвөр насны зээ хүүгээ харахаар авга ах нь зориг шулуудна. 



16.    Moonlight
Найруулагч: Barry Jenkins
Хүн төрөлхтний нандин харилцаа холбоог уг кино харуулж чаджээ. Эцэг эхгүй тэнэмэл залуухан хар арьст амьдрахын тулд юу хийж чадахыг харуулдаг. 



17.    Nocturnal Animals
Найруулагч: Tom Ford
Хөрөнгө чинээтэй уран зургийн галлерейн эзэн бүсгүй нөхрөө хэрхэн ангуучилж байгааг үзүүлнэ. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна