Таны төлөх татвар яаж нэмэгдэх вэ?

2017/02/20
Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах болсноо өчигдөр  албан ёсоор зарласан. Тодруулбал Засгийн газар ОУВС-аас өгсөн  үүрэг чиглэлийн дагуу  бодлого явуулах юм. Үүний нэг нь  төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг багасгах  бодлого. Төсвийн бодлогын хүрээнд  татвар нэмэгдүүлэх  7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байгаагаа  албан ёсоор мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуй нэгжийн  халааснаас  гардаг татвар яаж нэмэгдэх вэ? 

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 

 Шатахууны онцгой албан татварыг 7 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ.
 ХХОАТ-ыг шатлалтай болгоно. Орлогын түвшингээс шалтгаалаад 10, 15, 20 хувь болгоно.
 Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй үүсч байна.
 Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ.
 Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.
 Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө.
 Импортын тамхинд байгаа гаалийн албан татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ.
 Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллана.

Төсвийн зарлага бууруулах чиглэлээр:

 Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
 Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй.
 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Одоо 60 хувьд өгч байгааг зорилтот бүлгийн 40 хувь болгоно.  Нийгмийн халамжийн давхцаж буй олон арга хэмжээг цэгцэлнэ.
 
Б.СОНДОР 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна