Өчигдөр 15-17 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад түр зуурын хүчтэй нөөлөг салхи, ширүүн бороо оржээ.
Байгалийн үзэгдлийн улмаас тус сумдад сургуулийн дээвэр нурж, байшин барилгын цонх хагарч, олон айлын гэр нурж, нийт 4 иргэн бэртсэн тул аймгийн Онцгой комиссоос аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан шуурхай бүлгийг томилж, газар дээр ажиллах, хохирол тогтоохоор Цагаан-Овоо сум руу хөдөллөө.
Бэртсэн иргэдийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч, яаралтай анхны тусламж үзүүлсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд БОЭТ-рүү тээвэрлэх аж.
Мөн Цагаан-Овоо суманд Боловсролын газраас хүүхэд хамгаалал, хөрөнгө оруулалт, боловсролын улсын байцаагч бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллахаар хөдөллөө.
Бусад суманд "Сумын Онцгой комисс" ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна