БЗД-ийн 14-р хороо энэ ондоо багтаж шинэ сургуультай болно

Х.Есү
2 цаг 16 минутын өмнө

БЗД-ийн 14-р хороонд баригдаж буй шинэ сургуулийн барилгын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр газар дээр нь очиж ажилласан. Газар чөлөөлтөөс болоод дулаан, бохирын шугамаа татаж чадахгүй, барилгын ажил гацаанд орсон байсан.

Өнөөдөр газар чөлөөлөлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, энэ ондоо сургуулийг ашглалтад оруулахаар боллоо. 

May be an image of 7 people

14-р хороо нь түр оршин суугчидтайгаа 14 мянга хүн амтай, нягтрал ихтэй хороо юм. Сургуулийн насны 6000 орчим хүүхэдтэй. Гэвч хамрах тойргийн сургуульгүйн улмаас энэ хорооны оршин суугчид 5-р хорооны 30 болон 69-р сургууль, 13-р хорооны 14-р сургууль руу хүүхдүүдээ зөөж байна. Энэ ондоо сургуулийн барилгыг хүлээн авч ашиглалтад оруулснаар 14-р хорооны хүүхдүүд харьяаллын дагуу гэртэйгээ ойр сургуульд явна.

May be an image of 1 person and map



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна