Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгажээ

Х.Есү
4 цаг 31 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга нар, УОК-ын холбогдох мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа.

May be an image of 3 people, television, newsroom and text

Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Баруун 5 аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө. Баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа бөгөөд энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоо гарсан. Баруун аймгууд өвс тэжээл импортоор худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэх тал дээр анхаарч шаардлагатай зохицуулалт хийж байгааг мэдээллээ.

Энэ жил улсын хэмжэээнд 62.4 сая тоо толгой мал өвөлжих бол отрын 9 бүсэд 653 мянган мал өвөлжих тооцоо судалгааг ХХААХҮЯ-аас гаргажээ. 2025-2026 оны өвөл, хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж дотоодын хэрэгцээг хангахаас гадна, экспортлох зохицуулалтыг хийж байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.

May be an image of 1 person

Ирэх өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн, хур тунадас их орох төлөв ажиглагдаж байгаа учраас УОК-оос мэргэжлийн байгууллагуудтай хамтран ган зудын эрсдэлийн үнэлгээг гарган 6-р сараас эхлэн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж, 09 дүгээр сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын мэдээллийг сонсож цаашид бүс, орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.

May be an image of 4 people, map, television, newsroom and text that says '01 3AИйH 3AC Audio Video Parsicipane Chat Share SOTUCTA Pause Layout screens 6APyyH 6APyyH6yC 6yC 2.7 CaR Annotate Remote control Show meeting XOЙA 6yC 1.3 caa You TeBийH 6yC 1.6 CaR More share 3YYH 6yC 1.4 can .00-00:00 454.6 mRHra 735.4mRHra mRHra 449.9 493.5 mRHra 303 mRHra MAPT HИЙT 10.5 CAR Toлroй maЛ 6yЮy 75,277 ΤΗ MAX yyH33C: 584.4 844mRHra 554.7 mRHra 400 MAHra 497. 497.4MAHra 33.7 1.1caR 610.1 mRHra 1.3caR 630.8 mRHra 101 9mHra 6Or 6OrMAЛ MAЛ 539.1 mRHra 290.9MAHra 290.9 MAHTA 195.8 mRHra BACA XAHrAЙH AЙH XAHr 61,083 Suthbaatar 6OAMAЛ 6OA MAЛ 14,194 14, y6-H y6-H6yC 6yC'

• УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн гээд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулах;

• Аймаг орон нутгууд, ОБЕГ, Хил Гаалийн байгууллага гэх мэт холбогдох бүх шатны байгууллагатай хамтран импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;

• Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан, шаардлагатай нөөц, бололцоогоо сайтар тооцоолох;

• Өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;

• Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах;

• Отор нүүдлийн малын тоог цахим бүртгэлийн системд оруулан хяналт тавих, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна