Жил бүрийн найм болон есдүгээр сард их дээд сургуулиудын элсэлт бүртгэлтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын тоо нэмэгддэг.
Үүнтэй холбогдуулан оюутны дотуур байранд оруулж өгнө гэх зарын нэрийдлээр залилан хийх тохиолдол эрс нэмэгджээ. Оюутны байранд зөвхөн тухайн сургуулийн бүртгэл албан ёсны журмын дагуу оюутнуудыг оруулдаг бөгөөд хувь хүн зуучлагчаар дамжуулан оруулах боломжгүй юм.
Иймд иргэд та бүхэн зөвхөн сургуулийн захиргаа, дотуур байрны албан ёсны бүртгэл мэдээллийг ашиглан байранд орох боломжтой юм. Танихгүй хүнээс дотуур байранд байршуулж өгнө гэсэн хуууль бус саналд хууртахгүй байхыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна