Ш.Ёл: Гамшигт нэрвэгдсэн иргэдийн ах дүү хамаатан саданд цалинтай чөлөө олгоно

Х.Есү
2 цаг 34 минутын өмнө

Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон байгалийн давагдашгүй үзэгдлийн улмаас тус сумдын малчид, иргэд нэлээдгүй хохирлыг амсаад байна.

Иймд аймгийн Засаг дарга Ш.Ёл гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслахад дэмжлэг үзүүлж, аймгийн төв болон бусад суманд ажилладаг аав ээж, үр хүүхэд, ах дүү, хамаатан саданд гурав хоногийн цалинтай чөлөө олгохыг бүх төрийн болон ОНӨГ-ын удирдлагуудад үүрэг болгожээ. 

Тэрбээр, "Одоогоор хохирлын хэмжээ хараахан тогтоогдоогүй байгаа юм. Аймгийн Онцгой комиссоос тодорхой шийдвэрүүдийг тухай бүр шуурхай гарган, газар дээр нь ажиллаж байна.

Иймд гамшигт өртсөн малчид, иргэддээ гэр орон, хашаа саравчийг сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн ахан дүүс Та бүхэн тусалж, дэмжихийг уриалж байна. Мөн хандивын аяныг албан ёсоор эхлүүлж байгааг мэдэгдье.

Аймаг орон нутгийн зүгээс Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслахад дэмжлэг үзүүлж, аймгийн төв болон бусад суманд ажилладаг аав ээж, үр хүүхэд, ах дүү, хамаатан саданд гурав хоногийн цалинтай чөлөө олгохыг бүх төрийн болон ОНӨГ-ын удирдлагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагуудад уриалах захирамжийг гаргалаа" гэжээ. 

May be an image of ticket stub and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна