Монгол, Франц улсаас Интерполоор эрэн сурвалжилж байсан Г.Ган-Очирыг Шведэд баривчилжээ

Zuv.mn
6 цаг 20 минутын өмнө

Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг 2022 оны 08 дугаар сард Олон улсын хэмжээнд Интерполын "Улаан булант" зараар эрэн сурвалжилж эхэлсэн. 

Тэр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, “Худал мэдээлэл тараах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” зэрэг гэмт хэргүүдэд яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа гадаад руу оргон зайлсан байдаг. 

Гэтэл оргон зайлсан яллагдагч Г.Ган-Очир Франц Улсад очсон төдийгүй, тэнд оршин суух хугацаандаа бусдыг дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ. Тиймээс Франц Улсын Аннэси хотын Засан хүмүүжүүлэх шүүхийн шүүгч NIEL Christophe, DE MONTGOLFIER Valentine, COVILI Elise нар нь 2022 оны 12 дугаар сарын 28-нд хоёр жилийн хорих ял ногдуулсан боловч ял эдэлж байх хугацаандаа дахин тус улсаас оргон зугтжээ.

Ингээд Г.Ган-Очирыг Монгол Улсаас гадна Франц улс Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна. Харин Г.Ган-Очир Европын холбооны улсуудаар орогнон зугтаж байгаад энэ оны 08 дугаар сарын 21-нд Шведэд хууль бусаар орогнож байх үед нь тус улсын цагдаагийн алба хаагч нар баривчлан хорьж, саатуулжээ. 

Цаашид Г.Ган-Очирыг Франц болон Монгол Улсад шилжүүлэх асуудал нь Шведийн хууль тогтоомжийн дагуу шийдэгдэх асуудал бөгөөд Франц болон Монгол улсын хууль сахиулах байгууллагууд шилжүүлэн авахаар хүсэлт хүргүүлсэн гэдэг мэдээлэл байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.27
    4 цагийн өмнө

    Төрөөс төрсөн тэрбумтангуудаа ингэж дарамталж баривчлаач ээ. Шудрага үнэний төлөө тэмцэгчдийг залуу шүү. Монголын төр хулгайч луйварчдаас дүүрсэн бодит байдлыг мэдээлэхээр хүнийг харлуулах юмаа. Энэ залуу: эх орноо зараагүй. Хулгай хийгээгүй. Авилгал аваагүй. Ард түмний боломжийг хулгайлаагүй. ЖДҮ хусаагүй. Ямар нэгэн сангаас хулгайлаагүй. Энэ бүгдийн эсрэг дээр нь дураараа сонгуулийг луйварддаг хар машины хэргийг ил гаргаснаараа Монголын төрд байгаа хулгайчдын дургүйг хүргэж байна. Төрийн гурван өндөрлөг өө энэ шудрага бус хуулийн үйл ажиллагаа зөв үү ??? Дуугараач ээ

    Хариулах