Ц.Амартөгс докторын зэргээ амжилттай хамгааллаа

Х.Есү
2 цаг 16 минутын өмнө

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн докторант Цэнддаваагийн Амартөгс нь “Засгийн газрын зохист хэмжээ, чиг үүргийн хамаарлын шинжилгээ: Монгол Улсын жишээн дээр” сэдвээр Төрийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

Хамгаалалт нь 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр МУИС-ийн 5-р байрны 203 тоот танхимд Төрийн удирдлага, бодлого судлалын докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн шийдвэрээр зохион байгуулагдсан юм.

Судалгааны бүтээлд Монгол Улсын Засгийн газрын зохист хэмжээг Армей муруйн загвараар тооцоолж, чиг үүргийн хамаарлыг судалж шинжлэн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх санал дэвшүүлэх зорилго тавьжээ. 

Эдийн засгийн өсөлт, засгийн газрын зарлагын хамаарлыг тодорхойлсон онолын үзэл баримтлал, олон улсын эмпирик судалгааны үр дүнг харьцуулан судалсан. Мөн онол, арга зүйд суурилсан Армей муруйн аргачлалаар Монгол Улсын Засгийн газрын зохист хэмжээг анх удаа тооцоолсон байна. Засгийн газрын зохист хэмжээ нь тухайн улсын хөгжил, засаглалын тогтолцоо, төрийн удирдлагын арга ажиллагаатай салшгүй холбоотой үзүүлэлт учир Засгийн газрын чиг үүргийн хүрээнд зарим үзүүлэлтийн хамаарлыг шинжлэн судалгаагаа өргөн хүрээнд, олон талаас нь уялдуулан хийж, дүгнэлт, санал гаргажээ.

Цаашид төрийн удирдлага, засаглалын судалгааны хөгжилд зохих хувь нэмэр оруулах, цаг үеэ олсон судалгаа болсон байна. Тухайлбал, судалгаанд хамуулах өгөгдлийн хэмжээ, хүчин зүйлсийн тоог нэмэгдүүлэн судалгааны чиглэлүүдийг өргөжүүлэх, энэхүү аргачлалыг шинжлэх ухааны дотоодын судалгааны эргэлтэд оруулах зэргээр онол, практикт ашиглах боломжийг бүрдүүлсэн суурь судалгаа болсноороо онцлог болж байгаа юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.140
    46 минутын өмнө

    kkkkkk яацарсан амьтан болохоор ингэж мэдээгээр сэвүүлж сүржигнээд ямрууд нь чимээ шуугиангүй хамгаалдаг байна. Тасарцан баагий болтой.

    Хариулах
  • 188.33.38.11
    1 минутын өмнө

    Сүр сүр нэртэй сургуулийн даржин докторууд. Улсын хөгжил нь ч, хүний хөгжил нь ч тэг рүү тэмүүлсэн улсад багтаж шингэхгүй их доктор ккк

    Хариулах
  • 203.91.112.37
    52 минутын өмнө

    дарга нарын докторын ингэж сүрхий мэдээллэх юм уу хэхэ

    Хариулах