Ө.Энхтайван: Кореан эйр компани 1500 долларын үнэтэй чемоданыг минь эвдчихээд 500 долларын үнэлгээ өгсөн

Х.Есү
2025/09/03

Кореан эйр компани иргэний тээшийг удаа дараа эвдсэн ч гомдол барагдуулаагүй тул ЗТХЯ-нд хандлаа.

Ө.Энхтайван: Би Кореан эйр компаниар 15 жилийн хугацаанд үйлчлүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тээшний гэмтэл хэрээс хэтэрсэн.

Кореан эйр компани Монголчуудад зориулж дабл стандартаар үйлчилж ирсэн. Түүнээс биш миний хувийн асуудал биш. Энэ компани бүх үйлчлүүлэгчтэйгээ эрх тэгш харьцах ёстой. Хүнийг үл тоосон, үл ойшоосон байдлаар харьцдаг асуудалд би гомдол гаргаж байгаа юм. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард тээш эвдэрсэн байсан тул би энэ асуудлыг хөндсөн. Нэг жилийн дотор миний хоёр чемоданыг эвдсэн. Гэхдээ энэ компани өөрсдийн дотоод журмаа надад тулгаж, асуудлыг шийдэх гээд байгаа юм.

Кореан эйр компани үйлчлүүлэгчдийнхээ ачаа тээшийг эвдчихээд эвдэлсэн чемоданыг нь өгөхгүй гэж байгаа юм. Яах гэж байгаа юм. Бидний эвдсэн тээшнүүд гээд үзэсгэлэн гаргах гэж байгаа юм уу?

1500 долларын үнэтэй чемоданыг эвдчихээд 500 долларын үнэлгээ өгчхөөд буцаагаад эвдсэн чемоданаа авна гээд байгааг ер ойлгохгүй байна. Хэрвээ та өгөхгүй тохиолдолд манайхаар дахин үйлчлүүлэх тохиолдолд наад чемодан дээр чинь манайх нөхөн олговор олгохгүй гэж байгаа юм. 

Кореан эйр компани чемодан эвддэг юм аа гээд нисэх тоолондоо шинийг авна гэж байхгүй биз дээ" гэв. 




Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.151
    2025/09/03

    Зөв зав

    Хариулах
  • 103.168.34.33
    2025/09/03

    Haana 1500dolariin chimdan bdg ym be ?

    Хариулах
  • 103.137.12.53
    2025/09/03

    1500 долларын чемодан хэрэглэдэг байж юундаа голоо цохиод байгаа юм бэ? Баталгаат хугацаандаа эвдэрсэн бол Чемодан үйлдвэрлэсэн эсвэл худалдан авсан газартаа хандаач. Инээдтэй нөхөр вэ?

    Хариулах
    • 103.212.117.56
      2025/09/03

      Энэ бичсэн соментуудыг уншлаа монгол хүн байна уу эсвэл тархины тураал гэдэг нь энэ үү

  • 66.181.186.234
    2025/09/03

    Тэнэх дуртай азгүй гар л байна ш дээ чи. Хамгийн хогийн тохиолдлууд чамд тохиолдож байх юм

    Хариулах
    • 66.181.189.9
      2025/09/03

      cm shgiim teneg psda baidg blhr mongol uls hogjdoggu ymlda

  • 202.9.46.0
    2025/09/03

    Feeddrgk

    Хариулах
  • 103.229.121.219
    2025/09/03

    Аль нисэх онгоцны буудалд эвдэрсэн бэ? Тэндээсээ хохирлоо нэхэмжлээч. Онгоцны тээш ачиж буулгаж байгаа Газрын үйлчилгээний албаны ажилчдын буруу шүү дээ.

    Хариулах
    • 202.126.90.236
      2025/09/03

      Маш зөв тэгэх л ёстой дандаа л энэ со виз тийзэнд буруу өгөх гдг зангаа болимоор юм

  • 66.181.177.196
    2025/09/03

    Зөв шүү дээ. @koreanair

    Хариулах
  • 128.77.93.68
    2025/09/03

    Үйлчлүүлэхээ л больчих хэрэгтэй ш дээ

    Хариулах
  • 66.181.176.149
    2025/09/03

    ЗӨВ ШҮҮ МОНГОЛЧУУДЫГ ЯЛГАЖ ХАРЦААД БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА ЖААХАН Ч ГЭСЭН БАРАА ЭВДЭРВЭЛ ЭДНИЙХ ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ ЁСТОЙ БИЗДЭЭ

    Хариулах
  • 66.181.188.28
    2025/09/03

    Зөв

    Хариулах
  • 202.126.90.45
    2025/09/03

    зөв зүйл ярьж бнаа

    Хариулах