Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн дүүргүүдийн удирдлагуудад үүрэг, чиглэл өнглөө.
Тэрбээр "Хот, нийтийн аж ахуйн чиг үүргүүдийг дүүргүүдэд өгч, төсөв мөнгийг нь ч сайн нэмж шилжүүлсэн. Угтаа бол дүүрэг, хорооныхоо нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байдлыг дүүргүүд өөрсдөө эзний ёсоор хариуцах тухай асуудал. Тэр ч утгаараа тусгай зориулалтын техник хэрэгслийг нь ч чамлахааргүй хэмжээнд шинэчилж өгсөн.
Одоо харин түүнийхээ хэргийг гаргах хэрэгтэй байна. Түлш хэмнэх зэрэг ялихгүй шалтгаанаар шинэ техникүүдээ үзүүлэн болгоод хадгалаад байж таарахгүй. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бага хугацаанд илүү бүтээмжтэй ажиллаж байж ажлын үзүүлэлт сайжрах учиртай"-г онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна