Мягмар гарагийг эс тооцвол ам.долларын ханш сүүлийн таван өдөр дараалан өслөө. Өдрийн дүнгээр өсөлтийн хувь хэмжээ харьцангуй бага буюу 0.01 хувь байна. Харин энэ оны ёроолын цэг болон өнгөрөн долоо хоногийн ханшаас 0.2 хувиар өсөж, нэрлэсэн ханш 2459.57 төгрөг болжээ. Харин энэ долоо хоног гарсаар өдөр бүр өсөж байсан юанийн ханш эргэн бага зэрэг буурсан байна. Пүрэв гарагийн албан ханшаар нэгжийн үнэ 10 мөнгөөр буурч, 357.08 төгрөг болжээ.
Үүнээс гадна пүрэв гарагт Төв банк гадаад валютын дуудлага худалдаанд дахин оролцсонгүй. Өнгөрсөн долоо хоногийн хоёр арилжааг өнжсөний дараа Төв банк мягмар гарагт ам.долларын нийлүүлэлт хийснээр долларын ханш бага зэрэг буурсан ч эргээд өсөж байна. Банкнууд 22.2 сая ам.доллар, 58 сая юань худалдан авах санал Төв банканд хүргүүлсэн ч 7.5 сая ам.доллар худалдах санал тавьсан нь анхаарал татаж байгаа юм. Энэ нь зах зээлд валютын эрэлт хэт өндөр биш байгааг илтгэж байгаа нь нэг талаас ханшийн өсөлтийг бага түвшинд барьж байна.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна