Өнөөдөр өглөө автомат тохируулгатай цаг, иргэдийн гар утасны цаг нэг цагаар урагшилсан нь олон нийтийн дунд эргэлзээ үүсгээд байна.
Засгийн газрын өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болгосон. Уг тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гаригийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.
Цагийн тооллыг ингэж урагшлуулж, хойшлуулах нь ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг тул уг тогтоолыг хүчингүй болгуулахаар эрүүл мэндийн болон бусад байгууллагаас санал ирүүлсний үндсэн дээр хүчингүй болгосон. Тэгэхээр иргэд автомат тохируулгатай цагаа өөрсдөө тааруулах хэрэгтэй болж байна.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна