Монголын Үндэсний Олимпийн Хорооны 7-р чуулган өчигдөр болж удирдлагуудаа сонгосон. Долдугаар чуулганд спорт холбоод, олимпийн зөвлөлүүдээс сонгогдсон нийт 167 төлөөлөгч оролцсон байна.
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон бол Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 нэр дэвшигч өрсөлдснөөс хамгийн их санал авсан 2 нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгчдөөр сонгогджээ.
Санал хураалтанд нийт 137 төлөөлөгч оролцсноос Б.Баттүшиг болон Ц.Дамдин нар хамгийн өндөр саналыг авч дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Б.Баттүшигийн хувьд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын том хүү. Монголын Бадминтон Сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг 62 хувийн санал буюу 85 төлөөлөгчийн санал, МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин 50.3 хувийн санал буюу 69 төлөөлөгчийн саналыг тус тус авчээ.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна