Хөвсгөл аймгийн Ханх суманд 7 настай хүү хүний машин хулгайлж жолоодон Хөвсгөл далайн мөсөн дээгүүр 130 км газар яваад айлын хашаа мөргөн зогссон хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарчээ.
Тухайн үед мөс зузаан хөлдсөн, машины шатахуун дуусаагүй, ямар нэг эвдрэл гэмтэл гараагүй байсан тул золоор хүү эсэн мэнд үлдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд машин жолоодож эрсдэлд оруулсан эцэг эхийг торгож, машины эзэнд учирсан хохирлыг барагдуулсан байна.
Хүүгийн аав 7 настай хүүдээ машин барихыг зааж өгдөг байснаа цагдаагийнханд хэлжээ. Харин хүү Хатгал сумруу явсан ээжийгээ санахдаа машин жолоодож явсан хэмээн ярьжээ.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна