Чой ахайтан буюу жүжигчин Кёон Ми Ри

2017/03/25
Солонгосын олон ангит "Дэ Жан Гум" кино 2003 онд Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан бол өнөө хэр нь үзэгчдээ алдаагүй байна. Уг киноны гол дүр Чой ахайтны дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин бол Кёон Ми Ри. Тэрбээр өдгөө 53 настай бөгөөд солонгосын SBS,MBC, KBS зээг томоохон телевизүүдийн серал олон арван кинонд тогложээ. 

 "Дэ Жан Гум" киноны хоёрдугаар цуврал удахгүй хийгдэх талаар мэдээллийг Солонгосын Arirang сайтаас мэдээллээ. Киноны дараагийн ангид өмнөх жүжигчид дахин тоглох эсэх нь одоохондоо шийдэгдээгүй байгаа аж.

Солонгосын домог болсон бүсгүйн түүх Европ, Ази, Хойд Америк, Африкт жинхэнэ утгаараа байлдаг дагуулж чаджээ. Киног 37 тэрбум төгрөгөөр бүтээсэн бол дэлхий даяарх нийт орлого нь 258 тэрбум төгрөгийн ашиг олсон байна.

 














Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна