Бооёогийн олонд танигдаж чадаагүй анхны дүр

2017/03/26
Жүжигчин Н.Ариунболдыг хүмүүс "Шинэ-Үе" продакшн болон хошин шогийн тоглолтоор нь сайн мэдэх билээ. Үргэлж л хошин дүрийг бүтээж байсан мань эр уран сайхны кинонд тоглож байсныг тэр бүр хүн сайн мэддэгүй гэнэ.



Учир нь түүний хувьд энэ дүр нь зүгээр нь туслах хэсгийн үзэгдэлд орсон дүр аж. Тэрбээр 1986 онд 5-р ангид сурч байхдаа "Намар нахиалсан мод" кинонд сурагчдын хэсэгт тоглож байжээ. Энэ кино нь Ардын хувьсгалын дараах жилүүдэд хөдөө орон нутагт олон зуун сүм хийдийг тарааж, хүрээ хийдэд шавилан сууж байсан банди нарыг бичиг үсэгт сургахаар ардын сургуулиуд хэрхэн байгуулагдаж байсан тухай өгүүлдэг.



Харин уг бүтээлийн хамгийн олонд хүрсэн дүр буюу Шовгорийн дүрийг бүтээсэн жүжигчин Цэрэндашийн Энхбаатартай авахуулсан энэ зураг цахим ертөнцөөр тарсан бөгөөд Бооёо ч өөрийн хуудаснаа энэ зургийг 5-р ангидаа хэмээн тайлбартайгаар оруулжээ. Ямартаа ч хошин урлагт шилдэг нь болон гялалзсан тэрбээр бага байхдаа кинонд тоглосон ч тэр бүр олны танил болж чадаагүй анхны дүр нь энэ юм.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна