УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар өнгөрөгч сонгуулиас хойш хаа нэг ярилцлага өгөхөөс өөрөөр олон нийтийн өмнө ил гарахаа больсон. Саяхан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвших нь гэх мэдээлэл зарим нэг сайтуудад нийтлэгдэж түүнийх нь араас УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ няцаасан тайлбар хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж ХҮН-ыг байгуулан, даргаар нь сонгогдсон ч намаа сонгуульд оруулж чадалгүй, өөрөө ч өвдөг шороодсон. Унасан бөх ууртай гэж үг бий. Ерөнхийлөгчид горилж явсан түүнд ямар нэг төлөвлөгөө байгаа нь гарцаагүй.
Тэрбээр “Надад төлөвлөгөө байна” лекцээ энэ сарын 28-ны өдөр хийхээр товлосон ьн түүний улстөрийн идэвхижлийн үе эхэлж буйг харууллаа. Харин С.Ганбаатарын төлөвлөгөөг сонсох хүсэлтэй хүмүүс 10 мянган төгрөгийн тасалбар худалдан авах юм байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна