Мэргэжлийн сумод Япончууд ноёрхож эхэллээ

2017/03/27
Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё өчигдөр өндөрлөсөн. Тэмцээний сүүлийн өдөр 13 даваа, нэг унаатай явсан манай озэки Тэрүнофүжи, шинээр ёкозүна болсон Кисэносато нар учраа таарсан юм. Шинэ ёкозүна 12 даваа, хоёр унаатай явсан бөгөөд Тэрүнофүжиг өвдөг шороодуулснаар хоёр бөхийн даваа унаа тэнцсэн.

 Улмаар нэмэлт барилдаанаар  Тэрүнофүжиг  ёкозүна Кисэносато дагуулж мушгин давсан.  Ийнхүү шинээр ёкозүна цол хүртсэн Кисэносато жинхэнэ аварга гэдгээ харуулан 13 даваа хоёр унаатай түрүүллээ. Мөн 16 жилийн дараа хоёр башё дараалан япон бөх түрүүлсэн амжилтыг давтжээ. 
 
Б.Сондор 




 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна