Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ. Өмчлүүлэх 52 байршлын 15 мянган га газрын хил хязгаарыг тогтоож, 230 мянган иргэний газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Иргэд дараалал үүсгэн дугаарлахгүйгээр интернэт цахим хуудас ашиглан өргөдлөө өгөх юм. Мөн цахим системээр сонгогдсон эсэхээ ч харж болно. Газар өмчлөх ажил ирэх сарын 1-нээс эхлэх бөгөөд umch.ub.gov.mn цахим хаягаар бүртгэх юм байна.
52 байршлын талаарх мэдээллийг хүснэгтээс харна уу.
Сэтгэгдэл бичигдээгүй байна