Сангийн яам, Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа. Монгол Улс ОУВС-ийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс 2017 оны төсөвт нэлээд хэдэн татвар нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлыг багасгах, нийгмийн халамжийг танах чиглэлд тодорхой саналууд тусгажээ. Тэдгээрийн нэг нь 18 нас хүртэлх хүүхдэд олгож буй 21 мянган төгрөгийг зорилтот бүлэгт олгох асуудал.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул 18 хүртэл насны хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийн хамрах хүрээг хумьж 60 хувь нь олгож байгаа бол энэ тоог дахин бууруулж 40 хувьд нь олгох гэнэ.
Харин үлдсэн хүүхдүүдэд 2019 онд нөхөж олгоно гэж байсан ч МАН-ын бүлэг дээр нөхөн олгохгүй байх санал дэмжигдсэн байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна