Сурагчдыг ялгаварлаж, биед нь халддаг гэжээ

2017/03/27
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр бүрэн тусгай сургуулийн сурагчид сургуулийнхаа гадаа яг одоо жагсаж байна. Сурагчид  багш нар хичээлээ олигтой заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй, суралцах эрх зөрчигдөж байна гэжээ.

Мөн спортын янз бүрийн арга хэмжээнд хүүхдийг идэвхтэй оролцуулдаггүй, ялгавартай ханддаг төдийгүй  сурагчидтай багш нар ёс зүйгүйы  харилцдаг, нэр бүхий багш нар  хүүхдийн толгой руу номоор байнга цохиж, өшиглөж, үснээс нь зулгаадаг хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна.   Тэд сурагчидтай хүндэтгэлтэй харилцаж,  дохионы хэлээр хичээлээд заадаг багштаы болохыг хүсч буйгаа жагсаалаар дамжуулан илэрхийлсэн байна.

Мөн  ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэл үйлддэг  багш нарын ёс зүйгүй үйлдлийг  таслан зогоож өгөхийг холбогдох албаныхнаас хүсч байгаа аж. 
 

 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна