Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болж ямар гэмтэл үүсдэгийг Та мэдэх үү?

2017/03/27
Сүүлийн жилүүдэд бага насны насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байгаа. Уг хам шинж нь хүүхдэдээ уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь түүнийг хүчтэй сэгсэнснээс үүсдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж мэднэ.

Яагаад уг гэмтэл үүсдэг вэ?

Бага насны, ялангуяа 5-с доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй юм. Учир нь Нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ. Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохидог. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Тархины усжилт хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой байдаг гэж эмч нар үздэг.

Эцэг эхчүүд, хүүхэд асрамжлагчид:

Нярай хүүхдийн уйлж буй шалтгааныг мэддэггүйгээс

Хүүхдийг аргадаж тайвшруулах арга мэдэхгүй, уурлаж уцаарласнаас

Өөрсдөө сэтгэл санааны дарамттай тул уйлж буй хүүхдээс түэгшээснээс хүүхдээ сэгсчдэг.

Үр дагавар:

Тархинд цус харвах

Нүдний торлог бүрхэвчинд цус харвах

Нунасны гэмтэл/ саажилт

Татаж унадаг болох

Сохрох

Ясны бэртэл

Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох

Анхаар:

Тухайн өдөр таны хувьд хүнд хэцүү өдөр байсан ч

Та их ядарсан ч

Шөнө орой хүүхэд чинь уйлж байсан ч

Хүүхэд чинь холоо идэхгүй ч

Бүх зүйлс бүтэлгүй мэт байсан ч

Санагтун:

Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох

Хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай

5-с доош насны хүүхдийг хэдийд ч сэгсэрч болохгүй

Нярай хүүхдийг тэврэхдээ, түүнтэй тоглохдоо үргэлж толгойг нь түшиж бай

Хүүхдийг чинь асарч, хардаг хүн бүрт: уг хам шинжийн тухай ярьж, хүүхдийг СЭГСРЭХ АЮУЛТАЙ гэдгийг ойлгуул.

ХҮҮХЭД УЙЛААД БАЙВАЛ:

Хүүхдэд ямар нэгэн

Хэрэгцээ, зовиур байгаа эсэхийг шалгаж тусал

Хүүхдэд угж, хөхийг нь өг.

Хүүхдийг тэвэрч бүүвэйл.

Хүүхдэд дуу дуулж, намуун ая тавьж өг.

Салхинд гарга.

Хүүхдээ тэргэнд хэвтүүлж зөөлөн хөдөлгө.

Хүүхдийг оронд нь хэвтүүлээд өөрөө өөр өрөөнд орж, тайвшрахын тулд 1 удаа гүн амьсгал.

Нүдээ аниад, хэдхэн минут хөдөлгөөнгүй тайван суухыг хичээ.

Найз нөхөд, хамаатан садан, хөршөө дуудаад өөрөө түр зуур амрахыг бод.

Насан туршдаа харамсахгүйн тулд хүүхдээ сайн халамжлах хэрэгтэй. Мөн хүүхдийг чинь асарч хардаг хүнд хүүхдийг СЭГСРЭХ АЮУЛТАЙ гэдгийг ойлгуул!

ЭХЭМҮТ-н Ахлах сувилагч: С. Дуламжав, сувилагч: Б. Мөнхзаяа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна