Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр бүрэн тусгай сургуулийн сурагчид өнөөдөр өглөөнөөс эхлэн сургуулийнхаа жагссан билээ. Сурагчид багш нар хичээлээ олигтой заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй, суралцах эрх зөрчигдөж байна гэсэн шалтгаанаар ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Мөн ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэл үйлддэг багш нарын ёс зүйгүй үйлдлийг таслан зогоож өгөхийг холбогдох албаныхнаас хүсч өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсэн бол үүнд хариу болгож тус сургуулийн захирал Б.Батсайхан тайлбар хийжээ. Тэрээр: “Дохионы хэлээр хичээл зааж байгаа, бид хуучин Оросын сургалтаар явахад дохионы хэл хэрэглэдэггүй, аман болон бичгийн хэлбэрээр хичээлээ заадаг байсан. Сүүлийн үед дэлхийн жишигт хамаараад дохион дээр анхаарч байгаа” гэв.
Харин хүүхдүүд захирлынхаа хэлсэн энэ үгийг дэмжээгүйгээс гадна хуучны систем биш шинэ боловсролын систем , тэр дундаа дэлхий нийтээр ашигладаг дохионы хэлийг сурч байж бид ирээдүйд ажил хийж амьдралаа авч явж чадна хэмээн тайлбар хийсэн юм. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа сурагчдийг сургуулийн дотор оруулахгүй байгаа төдийгүй хичээлд суулгах ч боломжгүй болсон талаар эцэг эхчүүд мэдээллээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна