“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөн боллоо

2017/03/28
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Прокурорын газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.



Тус зөвлөгөөний зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан  хууль тогтоомжийн биелэлтийг дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах, хуулийг хэрэгжүүлэх явцад гарах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад оршиж байлаа.


 
Тус зөвлөгөөнд Нийслэлийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Ц.Сандуй, тэргүүтэй ГХУСАЗСЗ-ийн дарга нар, Нийлслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, Нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай, ХУД-ийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Б.Цэрэн, ХУД-ийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнөөр Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд өөр өөрийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Тухайлбал, ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Мансууруулах бодис, архидан согтруурахтай тэмцэх” тухай, Онцгой байдлын хэлтэс Ойн болон объектын гал түймэртэй тэмцэх тухай зэрэг асуудлыг хөндөж байсан юм.

Өнөөдрийн зөвлөгөөнд оролцсон байгууллагуудын хийсэн мэдээлэл, гаргасан санал, судалгаа, дүгнэлтийг үндэслэн “Зөвлөмж” гаргасан юм. Энэхүү зөвлөмжийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүргүүлж, дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна хэмжээн зөвлөгөөнийг зохион байгуулагчид үзсэн байна.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна