09.00 цагт: НЗД-ын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн бөгөөд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцоно. Хангарди ордны 14 давхарт.
09.00 цагт: Барилгын хөгжлийн төвийн байранд Хүн амын нутагшил суурьшлын бүсийн ерөнхий төслийн анхны хэлэлцүүлэг болно. Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаяр болон хотын удирдлагууд оролцоно.
09.00 цагт: “Khuvsgul lake” зочид буудлын хурлын танхимд, “Хөдөлмөрийн статистикийн олон улсын шинэ стандарт” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг зохион байгуулна.
10.00 цагт: Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд “Монгол Улс болон Евразын эдийн засгийн холбоо хоорондын стандарт, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн салбар дахь хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт “Тhe Corporate Hotel and Convention centre”-д болно.
11.00 цагт: "Үндэсний хөгжлийн газар", "Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл", "Үйлдвэржилтийг дэмжих сэтгүүлчдийн нэгдсэн холбоо" хамтран "Эх орны үйлдвэрээ, дэмжиж эдийн засгийн хямралаас гарцгаая" сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна