Мөс зөөж байсан машин эмэгтэй живж амиа алджээ

2017/03/28
Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн Шар булаг хэмээх газар Ховд голоос мөс зөөж байсан иргэн амиа алдсан  хэрэг өнгөрөгч бямба гаригт  гарчээ.  Хохирогч мөс зөөж байх үед  мөс цөмөрмөн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 ажилтан, Цагдаагийн газрын долоон алба хаагч  очиход 33 настай эмэгтэй живж нас барсан  байсан байна. 

Хүйтний эрч суларч гол мөрөн хайлж байгаа энэ үед мөс цөмрөх эрсдэл өндөр байна. Тиймээс мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл болон явганаар  зорчихгүй байж амь нас, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалахыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна